34 дугаар зүйл. Зохицуулах хорооны мэдээлэл цуглуулах эрх
34.1.Зохицуулах хороо энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор, эсхүл гадаадын зохицуулах байгууллагын тавьсан хүсэлтийн дагуу энэ хуулийн 34.2-т заасан этгээдээс дараахь зүйлийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардаж болно: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
34.1.1.тодорхой төрлийн буюу тусгайлан заасан мэдээлэл гаргаж өгөхийг;
34.1.2.тодорхой төрлийн буюу тусгайлан заасан баримт бичиг гаргаж өгөхийг.
34.2.Энэ хуулийн 34.1-д заасан мэдэгдлийг холбогдох этгээд болон түүнтэй холбоотой этгээд, даатгалын мэргэжлийн оролцогч эсхүл, мэдэгдэлтэй холбоотой мэдээлэл, баримт бичиг байгаа гэж үзсэн этгээдэд өгөх бөгөөд уг мэдэгдэлд мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөх болон үйлдэх хугацаа, газрыг заана.
34.3.Энэ хуулийн 34.2-т заасан "холбоотой этгээд"-ийг даатгалын багц дүрмээр тодорхойлно.
34.4.Зохицуулах хороо энэ хуулийн 34.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь шаардлагыг тавьж болно:
34.4.1.тогтоосон хэлбэр, загвараар мэдээлэл бэлтгэж ирүүлэхийг;
34.4.2.мэдээлэл, баримт бичгээ баталгаажуулахыг;
34.4.3.мэдээлэл, баримт бичигтэй холбогдуулан тайлбар гаргахыг.
34.5.Зохицуулах хороо энэ хуульд заасны дагуу мэдээлэл цуглуулахдаа холбогдох баримт бичгийг түүвэрлэн буюу хуулбарлан авч болно.
34.6.Зохицуулах хорооноос энэ хуулийн 34.1-д заасны дагуу мэдээлэл, баримт бичгээр хангахыг даалгасан мэдэгдлийг хүлээн авсан этгээд уг мэдэгдлийг заавал биелүүлэх үүрэгтэй.