58 дугаар зүйл. Төөрөгдүүлсэн зар сурталчилгаа

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

58 дугаар зүйл. Төөрөгдүүлсэн зар сурталчилгаа

58.1.Даатгагч нь төөрөгдүүлсэн, эсхүл худал мэдээлэл агуулсан зар сурталчилгаа, мэдээлэл, товхимол болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг гаргах, тараах, тараахыг зөвшөөрөхийг хориглоно.

58.2.Даатгагчийн болон түүний нэрийн өмнөөс гаргасан мэдээлэл, товхимол болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг нь төөрөгдүүлсэн буюу худал мэдээлэл агуулсан, эсхүл нийтийн ашиг сонирхолд харшилсан гэж үзвэл Зохицуулах хороо тухайн баримт бичгийг гаргахыг хориглох, няцаахыг даалгах, эсхүл шаардлагатай гэж үзсэн өөрчлөлт, залруулга хийж гаргахыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр даалгана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.