6 дугаар зүйл. Даатгалын ангилал, төрөл, хэлбэр
6.1.Даатгалыг урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж ангилна.
6.2.Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.3.Даатгалын төрөл тус бүр нь хэлбэртэй байх бөгөөд албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.4.албан журмын даатгалын эрсдэл, нөхцөлийн талаархи нарийвчилсан зохицуулалтыг уг даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.5.Сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
6.6.Даатгагчийн үйл ажиллагаа нь энэ хуулийн дагуу тодорхойлсон ангилал, төрөл, хэлбэрээс өөр байна гэж үзвэл энэ хуульд нийцүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороо даатгагчид даалгаж болно.