63 дугаар зүйл. Үйл ажиллагааны шалгалттай холбоотой холбогдох этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтны үүрэг
63.1.Холбогдох этгээд үйл ажиллагааны шалгалтын үед дараахь үүрэг хүлээнэ:
63.1.1.өөрийн байранд нэвтрэх, эд хөрөнгийг шалгах боломжоор хангах;
63.1.2.нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан болон холбогдох бусад баримт бичгийг гаргаж өгөх;
63.1.3.шаардлагатай мэдээлэл, тайлбараар хангах;
63.1.4.шаардлагатай баримт бичгийг бусад этгээдээс олж авч Зохицуулах хороонд өгөх.
63.2.Зохицуулах хороо шаардлагатай мэдээлэл, тайлбар гаргаж өгөхийг холбогдох этгээдийн эрх бүхий албан тушаалтан болон ажилтнаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./