26 дугаар зүйл. Хүний эрх, эрх чөлөөний баталгаа
26.1.Дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлахыг хориглоно.
26.2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт дайны байдал зарлавал энэ нь нутаг дэвсгэрийн бусад хэсгийн төрийн захиргааны байгуулал, хүний эрх, эрх чөлөөг үл хөндөнө.