5 дугаар зүйл. Дайны байдал зарлах

ДАЙНЫ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Дайны байдал зарлах

5.1.Дайны байдал зарлах тухай асуудлыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэж гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, дайны байдал зарлах эсэхийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

5.2. Монгол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч дайны байдал зарлах тухай зарлиг гаргана. Улсын Их Хурал уг зарлигийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу 7 хоногийн дотор хэлэлцэж батлах, эсхүл хүчингүй болгоно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.3.Дайны байдал зарлах тухай Монгол Улсын хууль, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт дараахь асуудлыг тусгана:

5.3.1.дайны байдал зарлах болсон онцгой нөхцөл байдал;

5.3.2.дайны байдлын зорилго;

5.3.3.дайны байдлын үед энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндсэн арга хэмжээ тус бүрийг хэрэгжүүлэх хүрээ, заагийг бий болсон нөхцөлд нийцүүлэн тогтоох;

5.3.4.дайны байдал тогтоох нутаг дэвсгэрийн хил хязгаар;

5.3.5.хууль, зарлиг хүчин төгөлдөр болох хугацаа.

5.4.Дайны байдал зарласан тухай Улсын Их Хурлын шийдвэрийг дагаж мөрдөхөөс нь 6-аас илүүгүй цагийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.

5.5.Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсад дайны байдал зарласан тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, дипломат харилцаатай улс орон, олон улсын бусад байгууллагад мэдэгдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.