28 дугаар зүйл. Төрийн захиргааны ажилтны цэргийн бэлтгэл
28.1.Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл нь дараахь тогтолцооноос бүрдэнэ:
28.1.1.яамны төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын дарга нарын цэрэг-стратегийн бэлтгэл сургалт 4 жилд нэг удаа 7 хоног;
28.1.2.сум, дүүргийн Засаг дарга, Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалт 2 жилд нэг удаа 3 хоног;
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
28.1.3.баг, хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт жилд нэг удаа 3 хоног.
28.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр улс төрийн албан тушаалтнуудыг цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад хамааруулна.
28.3.Тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн захирал, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах ажилтан нарын цэргийн бэлтгэл сургалтын хугацаа, үечлэл, оролцуулах бүрэлдэхүүнийг Засгийн газар тогтооно.
28.4.Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 11.5, 11.6-д заасан сургалтыг энэ хуулийн 28.1.1-д заасан сургалттай хамтатган зохион байгуулж болно.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
28.5.Цэрэг-стратегийн бэлтгэл сургалтын зардлыг улсын төсвөөс, энэ хуулийн 28.3-т зааснаас бусад цэргийн бэлтгэл сургалтын зардлыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/