22 дугаар зүйл. Гэрээ, хэлцлийг цуцлахыг хориглох

ДАМПУУРЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22.1.Хариуцагчаас энэ хуулиар тогтоосон хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хэвийн нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлэх гэрээ, хэлцлийг хариуцагч төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр цуцлах, өөрчлөхийг хориглоно.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан гэрээ, хэлцэлтэй холбогдсон төлбөрийг шүүхийн зөвшөөрлөөр сар бүр тусгай дансанд төвлөрүүлж гүйцэтгэнэ.

ХАРИУЦАГЧИЙГ ДАХИН ХӨРӨНГӨЖҮҮЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.