38 дугаар зүйл. Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх
38.1.Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг шүүхийн хяналт, оролцоогүйгээр явуулах эсэхийг нэхэмжлэгчдийн хурлаас шийдвэрлэнэ. Шийдвэрийг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн шаардлагын гуравны хоёроос доошгүй хувийг эзлэх нэхэмжлэгчдийн саналаар гаргана.
38.2.Энэ хуулийн З8.1-д заасан шийдвэр гарсан тохиолдолд хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 12.1.1-д зааснаас бусад эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
38.З.Хэрэг гүйцэтгэгчийн шийдвэрийг хариуцагч, нэхэмжлэгч бүр заавал биелүүлэх үүрэгтэй.
БУСАД ЗҮЙЛ