14 дугаар зүйл. Дархлаажуулах бэлдмэлд тавих шаардлага
14.1. Дархлаажуулалтад өөрийн орон болон гадаад улсад үйлдвэрлэгдсэн албан ёсны зөвшөөрөлтэй дархлаажуулах бэлдмэлийг хэрэглэнэ.
14.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу дархлаажуулах бэлдмэлийг эмчийн захиалга буюу жороор эмийн сан, эрүүл мэндийн байгууллагаас сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах иргэнд олгоно.