13 дугаар зүйл. Дипломат албаны бүтэц, орон тоо
13.1. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Дипломат төлөөлөгчийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
13.2. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тодорхой үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилон ажиллуулж болно.
13.3. Дипломат албан тушаал, дипломат цолны нэмэгдлийг төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэлтэй нийцүүлэх жишиг, түүнчлэн дипломат албан тушаалд дэвшүүлэх, албан тушаал бууруулан ажиллуулах нөхцөл, болзлын тухай журмыг Төрийн албаны зөвлөлтэй зөвшилцсөний дагуу гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.