231 дугаар зүйл. Гэр бүлийн гишүүний ажлын байрны баталгаа

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

231 дугаар зүйл. Гэр бүлийн гишүүний ажлын байрны баталгаа

231.1.Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах ажилтны эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажил олгогч түүнд томилолтын хугацаагаар чөлөө олгоно.

231.2.Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах томилолтын хугацаа дуусч эх орондоо бүрмөсөн буцаж ирэхэд энэ хуулийн 231.1-д заасан ажил олгогч тухайн ажилтны эхнэр буюу нөхрийг ажлын байраар хангах үүрэгтэй.

231.3.Энэ хуулийн 231.1-д заасан ажил олгогч татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо цөөрсөн, хасагдсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1-д заасны дагуу зохицуулна. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

Бусад зүйл

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.