14 дугаар зүйл. Жагсаал, цуглааныг албадан тараах

ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Жагсаал, цуглааныг албадан тараах

1. Дараахь тохиолдолд Засаг дарга жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гаргана:

1/ энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан бол;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2/ бүртгүүлсэн боловч жагсаал, цуглаан хийх газрыг дур мэдэн өөрчилж, энэ хуулийн 7 дугаар зүйлд хориглосон газарт жагсаал, цуглаан хийж байгаа буюу хийхээр завдсан бол;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан байгууллага жагсаал, цуглааныг зохион байгуулсан бол;

4/ жагсаал, цуглааны явцад түүний анхны зорилго өөрчлөгдөж, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулга, шинжтэй болсон, эсхүл онц болон дайны байдал зарласан буюу гамшиг болон аюул тохиолдсон үед мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад зорилгоор жагсаал, цуглаан хийж байгаа бол;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5/ жагсаал, цуглааныг зохион байгуулагч буюу түүнд оролцогчид энэ хуулийн 11 дүгээр зүйлийн З,12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ үл биелүүлснээс нийгмийн хэв журам алдагдаж, эмх замбараагүй байдал бий болсон буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол.

2. Жагсаал, цуглаан хийхийг бүртгэсэн, эсхүл харьяалах нутаг дэвсгэр дээр нь бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулагдаж байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд бий болсон нөхцөл байдлыг жагсаал, цуглаан зохион байгуулагчид мэдэгдэж, 2 цагийн дотор түүнийг тараахыг бичгээр шаардана.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

З. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага авсан зохион байгуулагч жагсаал, цуглааныг сайн дураар тараахаас татгалзсан буюу татгалзаагүй боловч уг үйл ажиллагааг дурдсан хугацаа өнгөрсний дараа цаашид үргэлжлүүлбэл жагсаал, цуглааныг цагдаагийн байгууллага хуульд заасан арга, хэрэгслээр албадан тараана. Уул жагсаал, цуглааныг албадан тараахад цагдаагийн байгууллагын хүч, хэрэгсэл хүрэлцэхгүй бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын туслалцаа авна.

/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.