7 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийхийг хориглох газар
1. Дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно:
1/ нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал;
2/ цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар;
3/ радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар;
4/ олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах;
5/ эмнэлгийн байгууллага;
6/Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт.
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
7/төрийн тусгай хамгаалалтын байнгын бүсэд. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
2. Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан хийхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/