22 дугаар зүйл. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон нийтийн байгууллагын оролцоо

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон нийтийн байгууллагын оролцоо

22.1.Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон нийтийн байгууллага дараахь оролцоотой байна:

22.1.1.жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж, төрийн бодлого, бусад шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавихад оролцох, иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах;

22.1.2.төрийн байгууллагаас жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой мэдээлэл, санхүү, арга зүйн болон бусад дэмжлэг авах;

22.1.3.жендэрийн эрх тэгш байдлын талаар саналаа илэрхийлэх.

22.2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гэрээгээр хариуцан гүйцэтгэж болно.

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН ТАЛААРХИ ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.