ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Төр, засаглал · 3 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-10.1.4 дэх заалт, 10.3 дахь хэсгийн заалтыг тодорхой үе шаттай хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг Засгийн газар баталж, 2016 он хүртэл хугацаанд багтаан хэрэгжүүлнэ.

3 дугаар зүйл. Энэ хуулийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.