2 дугаар зүйл. Жолоочийн даатгалын тухай хууль тогтоомж

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Жолоочийн даатгалын тухай хууль тогтоомж

2.1.Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал /цаашид "жолоочийн даатгал" гэх/-ын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Автотээврийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.