24 дугаар зүйл. Жолоочийн даатгалын мэдээллийн сан

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Жолоочийн даатгалын мэдээллийн сан

24.1.Жолоочийн даатгалын мэдээллийн сан /цаашид "мэдээллийн сан" гэх/ нь Даатгалын тухай хуулийн 121.3.1-д заасан албан журмын даатгалын мэдээллийн нэгдсэн сангийн бүрдэл хэсэг байх бөгөөд албан журмын даатгалын бусад хэлбэрийн мэдээллийн сангаас тусдаа бүртгэлтэй, бие даасан мэдээллийн сан байна.

24.2.Мэдээллийн санд даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, хохирогчид олгосон нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон жолоочийн даатгалтай холбоотой бусад мэдээллийг оруулна.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.4.Даатгалын тухай хуулийн 121дүгээр зүйлд заасан Албан журмын даатгагчдын холбооны гишүүн, даатгагч, даатгуулагч өөртэй нь холбоотой мэдээллийг, түүнчлэн жолоочийн даатгалтай холбоотой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийн сангийн мэдээллийг үнэ төлбөргүй ашиглах эрхтэй.

24.5.Энэ хуулийн 24.4-т зааснаас бусад тохиолдолд мэдээллийн сангийн мэдээллийг төлбөртэй ашиглуулна.

24.6.Мэдээллийн сангийн мэдээллийг ашиглуулах журам, үйлчилгээний хөлсний хэмжээг Албан журмын даатгагчдын холбоо тогтоох ба орлогыг нь мэдээллийн сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.