13 дугаар зүйл. Эрүүл мэндийн болон мал эмнэлгийн салбар дахь зар сурталчилгаа /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Эрүүл мэндийн болон мал эмнэлгийн салбар дахь зар сурталчилгаа /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.1.Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно.

13.2.Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал, түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна.

13.3.Эмийг сурталчлахдаа тэдгээрийг хэрэглэх заавартай танилцахыг заавал сануулна.

13.4.Эм, эмийн зүйлс (цаашид "эм" гэх)-ийн зар сурталчилгаанд дараахь зүйлийг хориглоно:

13.4.1.улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг сурталчлах;

13.4.2.зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг эмийн сан, бусад нөхцөлд борлуулахаар сурталчлах;

13.4.3.тухайн эмийн гаж үйлчлэл, хориглох заалтыг нуун далдлах зорилгоор сурталчлах;

13.4.4.тухайн эмийн үйлчлэлийн талаар урьдчилсан баталгаа гаргах;

13.4.5.эмийн ерөнхий нэршилгүй, зөвхөн худалдааны нэршлээр сурталчлах;

13.5.Аймаг, нийслэлийн хүн, мал эмнэлгийн удирдах болон мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй эм хангамжийн байгууллага (эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан)-ыг сурталчлахыг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.6.Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй эрүүл мэндийн байгууллага, эмчлэх эрхгүй мэргэжилтэн, эрх, зөвшөөрөл аваагүй буюу баталгаажаагүй эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг сурталчлахыг хориглоно

13.7.Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана.

13.8.Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно.

13.9.Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаатай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.