141 дугаар зүйл. Хатуулаг багатай дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

141 дугаар зүйл. Хатуулаг багатай дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа

141.1.Нийтийн хэвлэл захиалгад орсон сонин, сэтгүүл 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг хэвлэлийн эхний болон арын нүүр хуудсанд хэвлэхгүйгээр дор дурдсан нөхцөлөөр нийтэлж болно: /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

141.1.1.өдөр тутмын сонин нэг нүүрний 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр

долоо хоногт 1 удаа;

141.1.2.энэ хуулийн 14.1.1-д зааснаас бусад сонин нэг удаагийн дугаарын хэвлэлийн нэг нүүрний 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр сард 1 удаа;

141.1.3.сэтгүүл нэг удаагийн дугаарын нэг нүүрнээс хэтрэхгүй хэмжээгээр сард 1 удаа.

141.2. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, уламжлалт технологиор үйлдвэрлэсэн согтууруулах ундааны зар сурталчилгааг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу интернэтээр түгээж болно. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

141.3. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, уламжлалт технологиор үйлдвэрлэсэн согтууруулах ундааны зар сурталчилгаа нь согтууруулах ундааны хэрэглээг уриалсан шинжтэй байж болохгүй бөгөөд уг зар сурталчилгаанд "Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой" гэсэн санамж, анхааруулгыг заавал хэрэглэсэн байна. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

141.4. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, уламжлалт технологиор үйлдвэрлэсэн согтууруулах ундааг үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгж нь нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах, дэмжих зорилгоор ивээн тэтгэсэн, санхүүжүүлсэн, хандив өгсөн бол уг арга хэмжээг зохион байгуулж байгаа газарт тухайн бүтээгдэхүүнээ сурталчилсан ханын самбар, зурагт хуудас, түүнтэй адилтгах бусад сурталчилгааны хэрэгслийг байрлуулж болно. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Дээрх 141дүгээр зүйлийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

141.5.Энэ хуулийн 141.1-д заасан согтууруулах ундааны зар сурталчилгаанд дараах үйл ажиллагааг хориглоно: /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.5.1.21 нас хүрээгүй хүн оролцуулах; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.5.2.согтууруулах ундаа нь хүнийг олон нийтийн, мэргэжлийн, спортын, хувийн амжилт гаргах, нэр хүндээ өсгөхөд түлхэц болох болон бие махбод, сэтгэл хөдлөлийг сэргээх ач холбогдолтой гэсэн агуулга илэрхийлэх; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.5.3.согтууруулах ундаа нь хүнсний ашигтай амин дэм, нэмэлт тэжээл агуулж байгаа, хүний эрүүл мэндэд ашиг тустай гэсэн агуулга илэрхийлэх; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.5.4.21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэхийг зааж, сургахад чиглэсэн агуулга, хэлбэртэй; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.5.5.18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг сурталчлах; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.5.6.согтууруулах ундааны зар сурталчилгааны үед согтууруулах ундааны хор хөнөөлийн талаарх сэрэмжлүүлэггүй сурталчлах. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.