15 дугаар зүйл. Нийгмийн зар сурталчилгаа

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Нийгмийн зар сурталчилгаа

15.1.Иргэн, хуулийн этгээдээс нийтийн болон улсын эрх ашигт нийцсэн ашиг тустай үйлс, иргэдэд хог хаягдлын талаар боловсрол олгохыг болон соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зар сурталчилгааг бүтээх, түгээх, эсхүл өөрийн хөрөнгийг энэхүү зар сурталчилгааг бүтээх, түгээхэд зориулан бусдад хариу төлбөргүйгээр шилжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг нийгмийн зар сурталчилгаанд хамааруулж, хууль тогтоомжид заасны дагуу хөнгөлөлт үзүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.