2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдах аливаа зар сурталчилгаанд энэ хуулийг хэрэглэнэ.

2.2.Энэ хууль улс төр, шашин, сүм хийдийн сурталчилгаа, түүнчлэн худалдаа, арилжаа, аж ахуйн үйл ажиллагаатай холбоогүй мэдээ, мэдээлэл зарлалд хамаарахгүй.

2.3.Радио, телевизээр түгээх зар сурталчилгаатай холбогдох харилцааг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.4.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.