21 дугаар зүйл. Зар сурталчилгаанд хамаарах мэдээллийг шаардах

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Зар сурталчилгаанд хамаарах мэдээллийг шаардах

21.1.Зар сурталчилгаа бүтээгч, түгээгч тухайн зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг зар сурталчилгаа захиалагчаас шаардах эрхтэй.

21.2.Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны хувьд зар сурталчилгаа захиалагч нь өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлуулахдаа зөвшөөрлийн гэрчилгээ буюу түүний зохих ёсоор баталгаажсан хуулбарыг үзүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.3.Зар сурталчилгаа бүтээгч, түгээгч нь энэ хуулийн 21.2-т заасан зөвшөөрлийн гэрчилгээ буюу зохих ёсоор баталгаажсан баримт үзүүлэхийг шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.4.Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах нотлох баримт, тайлбар, видео болон аудио бичлэг, бусад мэдээллийг зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчээс шаардан авах эрхтэй.

21.5.Энэ зүйлд заасны дагуу зар сурталчилгаа бүтээгч, түгээгчийн талаар мэдээлэлтэй болсон этгээд тэдгээрийн нууцыг хууль тогтоомжид заасны дагуу хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

21.6.Энэ хуулийн 21.1-д заасны дагуу шаардсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй бол зар сурталчилгаа бүтээгч, түгээгч холбогдох гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг захиалагчаас шаардах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.