27 дугаар зүйл. Зар сурталчилгааны хяналтын байцаагчийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Зар сурталчилгааны хяналтын байцаагчийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах

27.1.Оюуны өмчийн улсын хяналтын албаны байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааг зөвшөөрөөгүй этгээд зар сурталчилгаанд хяналт тавих эрх бүхий байгууллагын даргад гомдол гаргана.

27.2.Оюуны өмчийн улсын хяналтын албаны дарга гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 өдөрт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл өдрөөр сунгаж болно.

27.3.Гомдол гаргах, хүлээн авах, хянах, шийдвэрлэхэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.