18 дугаар зүйл. Агентлагийн үйл ажиллагаанд хориглох зүйл

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Агентлагийн үйл ажиллагаанд хориглох зүйл

18.1. Агентлагт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

18.1.1. жагсаал, цуглаан хийх, ажил хаялт, өлсгөлөн, суулт зарлах зэрэг улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулах;

18.1.2.хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр орлого олох үйл ажиллагаа явуулах;

18.1.3.Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрт зааснаас бусад тохиолдолд үндсэн үйл ажиллагаатай нь холбоо бүхий үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг агентлагийн байранд байрлуулах;

18.1.4. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр хориглосон бусад үйл ажиллагаа.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.