11 дугаар зүйл. Сангийн үйл ажиллагааны журам

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ · энэ зүйлийг 2019-11-13-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2019-11-13-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

11.1.Удирдах зөвлөл Сангийн үйл ажиллагааны дараах журмыг батална:

11.1.1.батлан даалтын төрөл, хэмжээ, хугацаа, хураамж, шимтгэл, бусад нөхцөл;

11.1.2.батлан даалт гаргах журам;

11.1.3.батлан даалтаар хүлээсэн үүрэг гүйцэтгэх журам;

11.1.4.батлан даалт гаргах үйл ажиллагааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах журам;

11.1.5.Сангийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийг удирдах, байршуулах журам;

11.1.6.бүртгэл, мэдээллийн хадгалалтын журам.

11.2.Сангийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давхар батлан даахтай холбогдсон журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.