5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1."жижиг, дунд үйлдвэр эрхлэгч" гэж Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1-д заасан этгээдийг;
5.1.2."батлан даалт" гэж Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасныг;
5.1.3."зээлийн батлан даалт" гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг;
5.1.4."жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан" гэж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.4.4-т заасныг.
/Энэ заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ