17.1.Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.2.Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг /байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
17.3.Энэ хуулийн 17.6-д заасны дагуу эрх шилжүүлснээс бусад автотээврийн хэрэгслийн техникийн үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллана. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.4.Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.5.Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
17.6.Энэ хуулийн 17.1-д заасан автотээврийн хэрэгслийн техникийн хяналтыг Нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./