12 дугаар зүйл. Өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх
1.Төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ. Хол газраас ирсэн иргэнийг хүлээлгэлгүйгээр хүлээн авч уулзана.
2.Иргэдийг хүлээн авах байранд ирж амаар гаргасан өргөдөл, гомдлыг түүнийг хүлээн авах үүрэг бүхий ажилтан тэмдэглэн авч, тусгай бүртгэлд бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4.Энэ зүйлийн 2, З дахь хэсэгт зааснаар бүртгэсэн өргөдөл, гомдлыг түүнийг шийдвэрлэх албан тушаалтанд өдөрт нь багтаан шилжүүлнэ.
5.Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно.
6.Өргөдөл, гомдлыг албан тушаалтан шууд хүлээн авч болно.
7."Нууц", "гарт нь" гэж хаягласан өргөдөл, гомдлыг тухайн албан тушаалтанд шууд өгнө.
8.Өргөдөл, гомдлыг энэ зүйлийн 6,7 дахь хэсэгт зааснаар хүлээн авсан албан тушаалтан дараахь журмыг биелүүлнэ:
1/өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш, түүнчлэн албан тушаалтан томилолтоор өөр газар ажиллаж байгаа бол ирснээс хойш ажлын нэг өдөрт багтаан энэ зүйлд заасан бүртгэлд бүртгүүлнэ;
/Энэ хэсэгт 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2/ирсэн өргөдөл, гомдолд албан тушаалтныг өөрий нь холбогдуулсан, эсхүл өргөдөл, гомдол тухайн албан тушаалтны эрх хэмжээнд хамаарахгүй бол энэ зүйлийн З дахь хэсэгт заасан ажилтанд хүлээлгэн өгнө.