9 дугаар зүйл. Өргөдөл, гомдол гаргах хэлбэр
1.Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.Төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрөлх хэлээрээ өргөдөл, гомдол гаргаж болно.
3.Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ.
4.Иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно.
/Энэ хэсгийг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан өргөдөл, гомдолд амаар хариу өгч болох бөгөөд шаардлагатай бол шалгаж тодруулан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хариу өгч болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/