102 дугаар зүйл. Газар өмчлөх

ИРГЭНИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

102 дугаар зүйл. Газар өмчлөх

102.1.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна.

102.2.Газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.

102.3.Газар өмчлөгч өмчлөлийн газраа бусдад ашиглуулахдаа түүний зориулалтыг заана. Ийнхүү тодорхой зориулалтаар олгосон газрыг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.

102.4.Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх журмыг хуулиар тогтоох хүртэл энэ хуульд заасан "газар өмчлөгч" гэснийг "төр" гэж ойлгоно.

102.5.Төрийн өмчийн газрыг хувьчлах, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.