163 дугаар зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эрхийг худалдах

ИРГЭНИЙ ХУУЛЬ · энэ зүйлийг 2015-07-02-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2015-07-02-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

163.1.Хэрэв барьцааны зүйлийн биржийн буюу зах зээлийн үнэ тодорхой байвал барьцаалагч нь уг зүйлийг худалдааны тусгай байгууллагаар дамжуулан худалдахаар итгэмжилж болно.

163.2.Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах болсон тухай болон худалдах үнийн тухай өмчлөгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арван дөрөв хоногийн дотор барьцааны зүйлийг худалдаж болохгүй.

/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.