376 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа

ИРГЭНИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2023-05-04

376.1.Жуулчны шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар байна.

376.2.Хөөн хэлэлцэх хугацааг тур оператор, аяллын агент гомдлын шаардлагаас татгалзсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолно. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.