7 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч

ИРГЭНИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч

7.1.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна.

7.2.Иргэн гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогч- Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно.

7.3.Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, сум, нийслэл, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, хамгаалалт, иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргийг хэрэгжүүлэх

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.