113 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах
113.1.Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана. Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болно.
113.2.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно.