115 дугаар зүйл. Шийдвэр

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

115 дугаар зүйл. Шийдвэр

115.1.Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ.

115.2.Анхан шатны шүүх хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

115.2.1.нэхэмжлэлийн шаардлагыг хангах;

115.2.2.нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох;

115.2.3.нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.