123 дугаар зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, тэдгээрийг гаргах
123.1.Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
123.2.Шүүхийн тогтоолыг шүүх бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа үед, харин захирамжийг шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа үед буюу шүүх хуралдааны бус үед гаргана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
123.3.Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана. Бусад асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусган амаар гаргаж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/