125 дугаар зүйл. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх
125.1.Гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ.
125.2.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
125.3.Энэ хуулийн 125.2-т заасан үндэслэлээр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулж болно.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/