170 дугаар зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гомдол гаргах

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · энэ зүйлийг 2007-08-03-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2007-08-03-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

170.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

170.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх шийдвэрлэж тогтоол гаргана.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

170.3.Энэ хуулийн 20.2; 38.9; 65.1.1-65.1.3; 65.1.6-65.1.10 дахь заалт; 74, 75, 76 дугаар зүйл, 106. 5; 129, 130 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргахгүй.

/Энэ хэсгийн зарим заалтыг Yндсэн хуулийн Цэцийн 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

170.4.Шүүх шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулалгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.