62 дугаар зүйл. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр
62.1.Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгасан байна:
62.1.1.нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа;
62.1.2.нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
62.1.3.хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
62.1.4.нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт;
62.1.5.нэхэмжлэлийн үнэ;
62.1.6.хавсаргасан баримт бичгийн жагсаалт.
62.2.Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана.
62.3.Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.