71 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа
71.1.Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.
71.2.Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.
71.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хугацааг энэ хуулийн 71.1-д заасан хугацааны дотор шүүх тогтоож болно.
71.4.Хугацаа тоолох, тодорхойлоход Иргэний хуульд заасан журмыг хэрэглэнэ.
71.5.Шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 20.2-т заасныг харгалзан тогтооно.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/