75 дугаар зүйл. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

75 дугаар зүйл. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж

75.1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж удиртгал, тодорхойлох, үндэслэх, захирамжлах хэсгээс бүрдэнэ.

75.2.Удиртгал хэсэгт захирамжийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, хэргийн оролцогчийг заана.

75.3.Тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч талууд эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай хэргийн оролцогчдын тайлбарын агуулгыг заана.

75.4.Үндэслэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үндэс болгосон нотлох баримт, зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тухай бичгээр баталгаажуулсан баримт, эвлэрлийн гэрээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан бол түүний үр дүн зэргийг тусгана.

/Энэ заалтад 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

75.5.Захирамжлах хэсэгт хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, заалтыг тодорхой зааж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч талууд эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталсны аль нь болох, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг заана.

75.6.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

/Энэ бүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.