78 дугаар зүйл. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

78 дугаар зүйл. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох

78.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган томилно.

78.2.Хуваарийн дагуу томилогдсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 78.1-д заасан журмаар томилно.

78.3.Шүүгчдийн зөвлөлгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ. Шүүгчдийн зөвлөлгөөн тухайн шүүхийн шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрхтэй оролцоно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

78.4.Ерөнхий шүүгч бусад шүүгчтэй адил энэ хуулийн 78.1-д заасан хуваарийн дагуу хэрэг хянан шийдвэрлэнэ.

78.5.Тухайн жилийн турш шүүгчийн ажлын ачаалал ихэссэн, ажиллах шүүгчдийн тоо нэмэгдсэн, хасагдсаны улмаас энэ хуулийн 78.1, 78.2-т заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Ерөнхий шүүгч тухай бүр шүүгчдийн зөвлөлгөөнийг зарлан хуралдуулна.

78.6.Тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг томилж, оролцуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.