89 дугаар зүйл. Шүүх хуралдаан даргалагч, түүний эрх, үүрэг
89.1.Шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилогдсон шүүгч даргална.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
89.2.Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна.