93 дугаар зүйл. Шүүгчийг татгалзан гаргасны үр дагавар

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

93 дугаар зүйл. Шүүгчийг татгалзан гаргасны үр дагавар

93.1.Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол хэргийг өөр шүүх бүрэлдэхүүн, шүүгч шийдвэрлэнэ.

93.2.Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд оролцож дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг адил шатны өөр шүүхээр шийдвэрлүүлэхээр тухайн шатны Ерөнхий шүүгч захирамж гаргаж шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

93.3.Энэ хуулийн 93.2-т зааснаар хэрэг шилжиж ирсэн тохиолдолд зохих хуваарийн дагуу шүүгч хүлээн авч хянан шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.