97 дугаар зүйл. Мөнгөн торгууль оногдуулах журам
97.1.Хуульд зааснаар торгууль оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх тогтоол, шүүгч шийтгэвэр гарган зөрчил гаргасан этгээдийг зуун мянга хүртэл төгрөгөөр торгоно.
97.2.Энэ хуулийн 97.1-д зааснаас бусад тохиолдолд торгууль оногдуулах асуудлыг шүүгч зөрчил гаргасан этгээдийг дуудан ирүүлж шийдвэрлэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түүний ирээгүй явдал шийтгэвэр гаргахад саад болохгүй.
Анхан шатны шүүх хуралдааны дэг