10 дугаар зүйл. Газрын кадастр эрхлэх байгууллага, түүний чиг үүрэг

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Газрын кадастр эрхлэх байгууллага, түүний чиг үүрэг

10.1.Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.2.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.2.1.газрын кадастрыг удирдах, зохион байгуулах;

10.2.2.газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах;

10.2.3.газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагад, зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.2.4.газрын кадастрын зураг захиалах, хүлээн авах;

10.2.5.газрын кадастрын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох журам, заавар, аргачлалыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

10.2.6.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх;

10.2.7.газрын нэгдмэл сангийн үндсэн, дэлгэрэнгүй ангилалд орж байгаа өөрчлөлт, хөдөлгөөний талаархи тайланг Засгийн газарт жил бүр гаргаж, энэ талаархи мэдээллээр нийтэд үйлчлэх;

10.2.8.бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.2.9.газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.2.10.хуульд заасан бусад чиг үүрэг. /Энэ заалтын дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.