91 дугаар зүйл. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх /Энэ зүйлийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

91 дугаар зүйл. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх /Энэ зүйлийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

91.1.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага кадастрын үйл ажиллагаатай холбоотой дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

91.1.1.бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх;

91.1.2.геодези, зураг зүйн ажил эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөл олгох;

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

91.1.3.газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих.

/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Дээрх 91 дүгээр зүйлийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.