4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

АГААРЫН ЗАЙГ НИСЭХЭД АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. ”Монгол Улсын агаарын зай” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээс дээших агаар мандлын орон зайг; /Энэ заалтад "дээшхи хийн мандлын агаарын давхрагын" гэснийг "дээших агаар мандлын" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

4.1.2."хилийн агаарын бүс" гэж улсын хилийн шугамаас дотогш 30 км-ын өргөнтэй нутаг дэвсгэр дээрх агаарын зайг;

4.1.3."аюултай бүс" гэж тусгайлан заасан хугацаанд нислэгийн үйл ажиллагаанд аюул учруулж болзошгүй, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

4.1.4."хязгаарлалттай бүс" гэж агаарын хөлгийн нислэгийг хязгаарлах зорилгоор тогтоосон, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

4.1.5."хориотой бүс" гэж агаарын хөлгийн нислэгийг хориглосон, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

4.1.6."цэргийн зориулалтын бүс" гэж цэргийн үйл ажиллагаа явуулахад зориулан тогтоосон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

4.1.7. "агаарын зайн аюулгүй байдал" гэж Монгол Улсын агаарын зайн халдашгүй дархан байдлыг хөндлөнгийн, хууль бус үйлдлээс хамгаалахтай холбогдсон цогцолбор арга хэмжээг.

4.2.Энэ хуульд заасан бусад нэр томъёог Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нэр томъёотой нэгэн адил утгаар ойлгоно. /Энэ хэсэгт "Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд" гэснийг "Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

АГААРЫН ЗАЙГ НИСЭХЭД АШИГЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.