6 дугаар зүйл. Нисэхэд ашиглах агаарын зайг тогтоох

АГААРЫН ЗАЙГ НИСЭХЭД АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Нисэхэд ашиглах агаарын зайг тогтоох

6.1.Иргэний нисэхэд ашиглах агаарын зайг олон улсын хэм хэмжээ, иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийцүүлэн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

6.2.Улсын нисэхэд ашиглах агаарын зайг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

6.3. Монгол Улсын агаарын зайд улсын нисэхэд ашиглах агаарын зам тогтоох, агаарын хилийн орох, гарах цэгийг шинээр нээх, хаах асуудлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт "агаарын хаалгыг" гэснийг "агаарын хилийн орох, гарах цэгийг" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6.4. Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын зам, агаарын хаалгыг орох, гарах цэгийг Иргэний нисэхийн тухай хуулийн 8.1.7-д заасны дагуу тогтооно. /Энэ хэсэгт "агаарын хаалгыг Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.3-т заасны дагуу тогтоох бөгөөд уг асуудлаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авсан байна" гэснийг "орох, гарах цэгийг Иргэний нисэхийн тухай хуулийн 8.1.7-д заасны дагуу тогтооно" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.